Зорилго: Эрүүл мэндийг дэмжих хүнсний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэр төрөл, ач холбогдол, бие махбодид үзүүлэх үйлчлэлийн талаар мэдлэг олгож, тэдгээрийг ахуйн хүрээнд болон үйлдвэрлэлд ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино.
“ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХҮНС” сэдэвт IIIаяныг 12 дугаар сарын 08-наас 12-ны өдрийг дуустал ХТИ-2а ангийн оюутнууд “Үл исэлдүүлэгч” сэдвийн дор зохион байгуулав.
ХТИ-2а ангийн хамт олон уг аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
2014 оны 12 дугаар сарын 8. “Зохицуулах үйлчилгээтэй хүнс” хичээлийн хүрээнд ХИ-1а, ХИ-1а, ХИ 1в, ХҮТЭА 4а, ХТИ 4а, ХҮТЭА 3а, ХҮТЭА 3б ангийн нийт 150 орчим оюутнуудад “Үл исэлдүүлэгч” бодисын талаар мэдээлэл өгөв.
2014 оны 12 дугаар сарын 9. 10.00 цагт ХҮТЭА-3а, ХҮТЭА-3б ангийн оюутнуудын дунд хөгжөөнт тэмцээнийг 102 тоотод зохион байгуулав. Тэмцээнд ХҮТЭА 3б ангийн баг тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.
2014 оны 12 дугаар сарын 10. 12.00 цагт ХҮТЭА-3а, ХҮТЭА-3б ангийн оюутнуудын дунд хөгжөөнт тэмцээнийг цагт 120 тоотод зохион байгуулав. Тэмцээнд мөн ХҮТЭА 3б ангийн баг тэргүүлж өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал авав.
2014 оны 12 дугаар сарын 11. 11.00 цагт 30 орчим оюутнуудын дунд “АХА” тэмцээн зохиов. Энэхүү тэмцээнд ХҮҮТ-3а ангийн Г.Дамдинбазар тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар, 2 дугаар байранд ХМА-3а ангийн Т.Ангараг орж дурсгалын зүйлээр шагнуулав.
Аяны хүрээнд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ХҮТЭА-3а, ХҮТЭА-3б, ХТИ-2а ангийн оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулав. Уралдаанд ХҮТЭА-3а ангийн оюутан Ч.Эрдэнэсолонго, Л.Өлзийхийшиг, Б.Өлзийсайхан, ХТИ-2 а ангийн Отгонжаргал, Мянганбаяр, ХҮТЭА-3б ангийн оюутан Түмэндэмбэрэл, Ундрахжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Илтгэлүүдээс 1-р байрыг оюутан Эрдэнэсолонго “Эслэг ба эрүүл мэнд”, 2-р байрыг Түмэндэмбэрэл “Аминдэм” сэдэвт илтгэлээр 2-р байрыг эзэлсэн амжилт гаргалаа.