1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“ХҮНС СУДЛАЛ БА ИНЖЕНЕРЧЛЭЛ -2024” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО.

ТДС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12-р сарын 06-ны өдөр ТДС-ийн байранд 21 дэх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурал хүнсний технологийн ууган сургуулийн 60 жилийн ойн нэрэмжит болж байгааг сургуулийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ онцлон хэллээ.

            Хуралд ШУТИС, ХААИС, ТДС-иас төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний технологи, чанар, аюулгүй байдал, хоол зүй, шим тэжээл судлалын чиглэлээр нийт 12 өгүүлэл хүлээн авснаас 9 илтгэл хэлэлцүүлж, тэргүүн, дэд байр тус бүр нэг, гутгаар байр 2-ыг шалгарууллаа. Үүнд:

-       Тэргүүн байранд ТДС-ийн магистрант оюутан Л.Энхцэцэгийн “Үхрийн булууны ясны шөлний хүнс-биологийн үнэт чанарын судалгаа”

-       Дэд байранд ТДС-ийн оюутан Б.Нарангаравын “24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн хүүхдийн бодит хооллолтын судалгаа”

-       Гутгаар байранд ХААИС, ИТС-ийн оюутан Т.Төгсжаргал, Б.Болорчимэг нарын “Хуш модны самрын шахдастай чанамал хиамны технологийн судалгааны үр дүнгээс”

-       Мөн гутгаар байранд ТДС-ийн оюутан А.Алтангэрэлийн “Тулай өвчний үеийн эмчилгээний хоолны цэсний харьцуулсан судалгаа” тус тус шалгарлаа.

            Шүүгчээр сургуулийн ЭШИЭД захирал доктор, профессор Ч.Нарангэрэл, ЧБДХА-ны менежер доктор, дэд профессор М.Ганболд, Эрдмийн зөвлөлийн гишүүн С.Нарандэлгэр нар ажиллав.


                                                          Мэдээ бэлтгэсэн: П.Байгалмаа, доктор (Ph.D), Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга  

Их уншсан