Та бүхний түмэн амгаланг эрэн мэндчилье.
Дунд сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд мэргэжлээ сонгоход богино хугацаа үлджээ. “Ямар мэргэжлээр хаана сурах вэ?” гэдэг нь эцэг, эх, хүүхдүүдийн аль алиных нь хувьд тулгамдсан асуудал байдаг. Тус сургууль нь 2002, 2007 онуудад Монгол улсын боловсролын магадлан итгэмжлэлд орсон бөгөөд өөрийн хүсэлтээр 2011, 2013 онуудад Ази номхон далайн бүс нутгийн мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлд амжилттай магадлан итгэмжлэгдсэн.
2011, 2012 онуудад үйл ажиллагааны үзүүлэлтээрээ мэргэжлийн боловсролын байгууллагуудаас шалгарч Хөдөлмөрийн яам, МҮХАҮТ, Техникийн болон Мэргэжлийн сургуулиудын холбооны “Шилдэг менежменттэй сургууль”, 2013 онд Нийгэмд стандарт хэвшүүлэх сангийн “Топ стандарт” сургууль өргөмжлөл хүртсэн.
Манай хамт олны хамгийн чухал зорилтын нэг нь суралцагчдынхаа суралцах, эрдэмтэн багш нарын ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Та бүхний амьдралын баталгаа болох хүнсний үйлдвэрлэлийн технологи, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй, зочид буудал, зоогийн газрын удирдлага, хоол үйлдвэрлэлийн менежмент, програм хангамж, механик инженер, хөргөлтийн технологи ба систем мэргэжлүүдээр Технологийн дээд сургуульд элсэн суралцахыг урьж байна.
Сургуулийн удирдах зөвлөлийн дарга,
МУ-ын гавъяат багш, профессор Б.Барамсай