1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Бидний тухай

1968

1968 онд одоогийн хичээлийн “А“ байрны барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулснаар өөрийн гэсэн хичээлийн байр, мастерын газартай болсон.

1979

Дорж овогтой Амар 1979-1988 онуудад захирлаар ажилласан. Сургуулийн гадаад харилцааг өргөжүүлж, БНАГУ-ын Берлин хотын Ардын нэгдсэн мах комбинатад сурагчдыг дадлага хийлгэх болсоноор сургуулийн нэр хүнд өсөж суралцагчдын сурах идэвхи дээшилсэн.

Шинээр ашиглалтанд орсон хот хөдөөгийн хүнсний үйлдвэрүүдэд залуучуудын гавшгайч бригад илгээх, МХЗЭ-ийн илгээлтээр төгсөгчдийг ажиллуулах ажлыг зохион байгуулж байсан.Энэ үеэс мах, сүү, талх, чихэр-нарийн боов, исгэлт амтат ундаа, гурил, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр ажилчид бэлтгэж эхэлсэн.

1973

Лувсан овогтой Базар 1973-1979 онуудад захирлаар ажиллаж, сургалт хүмүүжлийн ажлыг сайжруулах, сургууль үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулахад гол ажлаа чиглүүлэн ажилласнаас гадна Германы мэргэжилтэн багш нартай хамтран ажиллаж сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

1983

1983 оноос хөргөлтийн засварчин мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн

1988

Дарамрагчаа овогтой Базарбямба Улс орон зах зээлийн харилцаанд шилжих, өөрчлөлт шинэчлэлийн эхний үе 1988-1998 онуудад захирлаар ажилласан. Нэгэн баг болон ажиллаж байсан удирдах ажилтнууд хамт олныхоо санаа бодлыг анхааралдаа авч үздэг, зоримог шийдвэр гаргаж түүнийгээ биелүүлэхийн тулд дайчин шуурхай ажилладаг байсан.

Ази номхон далайн орнуудтай харилцах Монголын нийгэмлэгтэй хамтран Тайвань улсын хөрөнгө оруулалтаар талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүний гадны хөрөнгө оруулалттай анхны 2 цехийг сургууль дээр байгуулсан. Сургуулийг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд оруулж шаталсан сургалттай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгох ажлыг биечлэн удирдаж гүйцэтгэсэн.

1990

1990 оноос тогооч мэргэжлээр сургалт эхэлсэн байна

1991

БНМАУ-ын Ардын боловсролын яамны сайдын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаар тушаалаар Шаталсан сургалттай Хүнсний мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болсон.

Энэ үеэс 8-р анги төгсөгчдийг хоёр, 10-р анги төгсөгчдийг нэг жилээр сургаж, мэргэжил боловсрол эзэмшүүлээд анхан шат төгсөгчдөд мэргэшлийн 2-4-р зэрэг олгож, тэднээс сурлага мэргэшлээр нь шалгаруулж дэвшүүлэн нэг жил сургаад дунд боловсролтой техник-технологич, мастеруудыг бэлтгэн гаргаж эхэлсэн. Шаталсан сургалттай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шинэчилсэн зохион байгуулалтанд орсон цагаас эхлэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж түүнд тохируулан сургалтын материаллаг баазыг бэхжүүлж анги, кабинетыг шинэчлэн тохижуулж, сургалт үйлдвэрлэлийн цехүүдийг шинээр байгуулж эхэлсэн юм.

1998

“Хүнс үйлдвэрлэлийн технологи”, “Нийтийн хоолны технологи” мэргэжлээр дээд боловсрол олгох сургалт явуулж эхэлсэн

1999

Монгол улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар тушаалаар “Хүнсний үйлдвэрийн технологийн сургууль” болж дээд боловсролын сургалт явуулах эрхийг нь баталгаажуулсан.

2000

Монгол улсын Гэгээрлийн сайдын 2000 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 179 дүгээр тушаалаар Хүнсний технологийн коллеж болон өргөжиж дээд боловсролын байгууллагын статустай болсон.

2011

БСШУ-ны сайдын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 198 дугаар тушаалаар Технологийн дээд сургууль болсон

1967

Цэрэндэндэв овогтой Найдансүрэн (яамны орлогч сайд асан) 1967-1973 онуудад захирлаар ажиллаж, хүнсний үйлдвэрүүдтэй гэрээ хэлэлцээр байгуулж, үйлдвэрлэлийн дадлагын журмыг хэрэгжүүлэн ажиллаж, хүнсний үйлдвэрүүдийн дэмжлэгээр сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажилласан байна. Мөн түүнчлэн багш ажилчдад зориулж Шадивлангийн аманд зуслангийн 11 байр бариулжээ.

1965

БНМАУ-ын СнЗ-ийн 1965 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 231 тоот тогтоолоор “Мах, сүү, талх, чихэр, нарийн боов, гурилын үйлдвэрүүдийн өндөр мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх” 2 жилийн сургалттай 400 суралцагчидтай Хүнсний үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль байгуулагдсан.

Хүнсний үйлдвэрийн яамны сайдын 1965 оны 06 сарын 28-ны өдрийн 89-р тушаалаар тус сургуулийн анхны захирлаар Цэрэндорж овогтой Пүрэвжав 1965 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн томилогдож, захиргааны 24 орон тоотой ажиллаж мах, сүү, талх чихэр, гурил, засварчны мэргэжлээр 5 ангид 250 сурагч элсүүлж, 1965 оны 10 дугаар сарын 01-нд (хуучнаар санхүүгийн техникумын хичээлийн байрны баруун хойд жигүүрт) хичээлээ эхэлснээр сургууль анх гал голомтоо асаасан. 

Их уншсан