2022 оны 09 дүгээр сарын 13-нд Технологийн Дээд Сургуулийн “Хүнсний технологийн тэнхим”, “Инженерийн тэнхим”-ийн багш нарын ““Ээлжит хичээлийг зохион байгуулах арга зүй” сэдэвт семинар амжилттай явагдлаа.
Семинарын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхим, Инженерийн тэнхимийн багш бүр өөрийн заадаг хичээлийн төлөвлөлт, хэрэглэдэг сургалтын арга, туршлагаа солилцож, хичээл заахад анхаарах шаардлагатай асуудал дэвшүүлэн шийдвэрлэх зөвлөмжүүдээр амжилттай хэлэлцүүлэг хийв. Семинар амжилттай зохион байгуулагдаж, тавьсан зорилгодоо хүрлээ.
“Ээлжит хичээлийг зохион байгуулах арга зүй”
семинарын хөтөлбөр
Зорилго: Технологийн дээд сургуулийн багш нарын лекц, семинарын ээлжит хичээлийн төлөвлөлт, заах арга зүйн онцлогийг илрүүлэх, нэгдмэл байдлыг хангахад чиглүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: Технологийн дээд сургуулийн Сургалтын алба, Хүнсний технологийн тэнхим, Инженерийн тэнхимийн бүрэлдэхүүн.
Хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09.30-11.30 цаг
Хаана: Технологийн цогцолбор сургуулийн I давхар 201 тоот
№ | Хөтлөн явуулах багшийн нэр | Сэдвийн агуулга | Хугацаа |
1 | Б.Даваасүрэн | Нээлтийн үг | 09.30-09.35 |
2 | Н.Чимэгээ | Мах боловсруулах технологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн туршлага | 09.35-09.45 |
3 | Б.Гэрэлмаа | Барилгын инженер мэргэжлийн хичээлийн ээлжит семинарын төлөвлөлт, заах арга зүйн туршлага | 09.45-09.55 |
4 | О.Энхзул | Химийн хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн онцлог, урвалын тэгшилтгэл бичүүлж тэнцүүлэх, химийн бодлого бодуулах арга | 09.55-10.05 |
5 | П.Алтанцэцэг | Хүнсний бүтээгдэхүүний хөргөлтийн технологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн онцлог, туршлага | 10.05-10.15 |
6 | П.Байгалмаа | Анатоми физиологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлтийн онцлог, заах арга зүйн шинэ санаа | 10.15-10.25 |
7 | О.Оргил-Эрдэнэ | Математик, физикийн хичээлийн ээлжит семинарын төлөвлөлт, заах арга зүйн онцлог, бодлого бодуулахад хэрэглэдэг арга | 10.25-10.35 |
8 | Б.Тамир | Хоол үйлдвэрлэлийн технологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн туршлага, хэрэглэдэг аргын онцлог | 10.35-10.45 |
9 | П.Өлзий-Орших | Микробиологи хичээлийн ээлжит лекцийн төлөвлөлт, заах арга зүйн шинэ санаа, хэрэглэдэг аргын онцлог | 10.45-10.55 |
10 | Ж.Должин | Хоол зүй, шим судлалын хичээлийн ээлжит лекц, семинарын төлөвлөлтийн онцлог, заах арга зүйн шинэ санаа | 10.55-11.05 |
11 | Н.Чимэгээ Б.Гэрэлмаа | Багш нарын хэлэлцүүлэг: Асуулт, хариулт, нэгдсэн ойлголтын түвшин, хүрэх үр дүн | 11.05-11.30 |
Багш нартаа ажлын амжилт хүсье.
Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч Н.Чимэгээ /Ph.D/
Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа /MSc/