Хүнсний үйлдвэрлэл, хүрээлэн буй орчны туршилт судалгааны чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгуулагуудын багш нар, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулан “Хүнс-Хүрээлэн буй орчин” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
Хурлын зорилго:
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, судлаачид, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.
Хурал зохион байгуулах хугацаа:
Эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 04 дүгээр сарын 07-ны 14 цагт Технологийн дээд сургуулийн 6-р давхрын хурлын танхимд болно.
Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа:
Илтгэл, өгүүллийг 2023 оны 03 дүгээр сарын 30 хүртэл amezul1206@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
Хуралд ирүүлсэн бүх өгүүллийг эмхэтгэж гаргана. Эмхэтгэлд хэвлүүлэх үнэ 30 000 төгрөг.
Өгүүлэлд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
Өгүүллийг Windows Microsoft Office Word 2007 программыг ашиглан Arial фонт, 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. Математик бичлэгүүд Equаtion програм дээр мөр голлон бичигдсэн байна. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, footer командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй. Өгүүллийн агуулгыг 6-7 хуудсанд багтаана.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн жагсаалтыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ны дотор илтгэгч нарт мэдэгдэх болно.
Илтгэлийн шалгуур үзүүлэлт:
Шилдэг 3 илтгэлийг шалгаруулан урамшуулна.
Зохион байгуулагч: ТДС-ийн Эрдмийн Зөвлөл
Холбоо барих утас: 86082328, 99649060