ТДС-ийн Хүнсний Технологийн тэнхимээс 2019 оны 12-р сарын 02-ны өдрийн 14.00 цагт “Шим тэжээллэг хүнс-эрүүл мэнд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.
Хурлын үйл ажиллагааг нээж ТДС-ийн ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ үг хэлэв.
Хуралд ТДС, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, ХААИС-ийн мал аж ахуй, биотехнологийн сургуулийн нийт 12 оюутан илтгэл хэлэлцүүлж оролцоо.
Илтгэлүүдийн шүүгчээр ТДС-ийн эрдэм шинжилгээ, инноваци хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, Сургалт хүмүүжил эрхэлсэн захирал, доктор Ц.Доржсүрэн, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор Я.Алтанцэцэг нар ажиллав.
Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд цаг үеэ олсон, сонирхолтой, ач холбогдолтой, хүнсний шимт бодисын дутагдлыг бууруулахад чиглэсэн агуулгатай байлаа.
ТДС-ийн оюутан Э.Даваацэцэг “СӨБ-ын байгууллагын хоолны илчлэгийг физиологийн нормтой харьцуулсан судалгаа” илтгэлээр 1-р байр, ШУТИС-ийн оюутан Б.Аминаа “Шинэ ургацын буудайн чанарын судалгааны дүнгээс” илтгэлээр 2-р байр, ТДС-ийн оюутан Н.Цолмонбаатар “Хурганы ходоодыг боловсруулах технологийн судалгаа” илтгэлээр 3-р байрыг тус тус эзэллээ.
Хуралд илтгэл хэлэлцүүлж оролцсон болон эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлсэн бүх оюутнууддаа баярлалаа. Хуралд ирүүлсэн илтгэлүүдээр эмхэтгэл гаргасан.
Хүнсний технологийн тэнхим