2018 оны 12-р сарын 6-ны 14.00 цагт А байрны соёлын танхимд “Баяжуулсан хүнс-эрүүл мэнд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Технологийн дээд сургуулийн Хүнсний Технологийн тэнхимээс зохион байгууллаа.
Хурлыг нээж, Ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ үг хэлэв. Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн шүүгчээр ТДС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, доктор Ч.Нарангэрэл, Хүнсний Технологийн тэнхимийн эрхлэгч, доктор С.Нарандэлгэр, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, доктор Б.Мягмарсүрэн нар ажиллав.
Хуралд ШУТИС-ийн ҮТС, ХААИС, ТДС-ийн нийт 12 оюутан илтгэл тавьж оролцлоо.
1-р байрыг ТДС-ийн оюутан О.Бүжинлхам, Б.Номин-Эрдэнэ нар “Кальциар баяжуулсан талхны технологийн судалгаа”, 2-р байрыг ШУТИС-ийн ҮТС-ийн оюутан Б.Баярцэцэг, Б.Цолмонгэрэл нар “Шинэ ургацын буудайн физик технологийн шинж чанарын судалгаа”, 3-р байрыг ТДС-ийн оюутан Б.Анударь “Тахианы махан сувиллын хиамны технологийн судалгааны зарим үр дүн” сэдэвт илтгэлүүдээр тус тус эзэллээ.
Хуралд тавьсан илтгэлүүд болон өгүүлүүдийг багтаасан эмхэтгэл гаргасан.
Хуралд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Хүнсний Технологийн тэнхим
2018.12.10