1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮНСНИЙ ЭКСПОРТ-2018 эрдэм шнжилгээний бага хуралд оролцлоо.

Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 15-нд “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮНСНИЙ ЭКСПОРТ-2018” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо болон “Каритас Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа.

Дэлхийн хүнсний өдрийг дэлхийн 180 гаруй улс оронд нэгэн зэрэг 75 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮНСНИЙ ЭКСПОРТ-2018” эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн 35 илтгэлээс эхний шатанд Технологийн дээд сургуулийн багш, оюутнуудын илтгэл шалгарч хэлэлцэгдэхээр болсон юм.

Хүнсний үйлдвэрлэл технологи эрүүл ахуйн мэргэжлийн 4-р ангийн оюутан О. Мягмарнаран, А. Болортуяа нар “Сүүн бүтээгдэхүүний аюулын дүн шинжилгээ”, Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч, доктор С. Нарандэлгэр, багш магистр Б.Тамир нар “Өндөгний шохойлог хальсны кальцийн шимэгдэлтийг сайжруулах технологийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, амжилттай оролцлоо.

 

Оюутан О. Мягмарнаран, А. Болортуяа нар 4-р байр эзэлсэн амжилт гаргаж, Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагнал болох “Мах маркет” ХХК-д дадлагажигчаар ажиллах эрхээр шагнагдсан юм.

 

Хүнсний Технологийн тэнхим

 

Их уншсан