“Миний мэргэжлийн бахархал” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагддаг энэхүү аялал нь суралцагчдыг мэргэжилдээ дур сонирхолтой болгох, хоолны газрын зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцуулах зорилготой. Аялалын хүрээнд Тогооч 1б, г ангийн суралцагчид багш Д.Батзул, Д.Болормаа нарын хамт “Алтай монгол грилл” сүлжээ рестораны үйл ажиллагаатай танилцах аялал хийлээ. Тус рестораны ерөнхий менежер Л.Долгор хоолны газрын үйл ажиллагааг танилцууллаа.
Мэдээллийн эх сурвалж: Б.Батзул