1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХТИ-3А ангийн хамт олон сайн үйлсийн аян зохион байгуулав

 

2015 оны 4 дүгээр сарын 8. Энэ өдөр манай ангийн хамт олон халуун сэтгэлийн гараа сунган Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Эрдэм төв” хүүхдийн асрамжийн газарт очиж сэтгэл санааны дэм, туслалцаа үзүүлэв.

Уг асрамжийн газарт 21 хүүхэд амьдарч сурч хүмүүждэг бөгөөд үүнээс цэцэрлэгийн насны 2 хүүхэд, 4 оюутан, ерөнхий боловсролын 15 хүүхэд байна.

Бид тэдэнд хичээлийн хэрэгсэл, гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр туслалцаа үзүүлж, 1 өдрийг хамт тоглож, хөгжилтэй өнгөрүүллээ.

 

Сайн үйлсийн аян нь оюутныг төлөвшүүлэх, бусдын сайн сайхны төлөө хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгуулах, бусадтай хамтран нэг зорилгын төлөө хамтарч ажиллаж сурахад ач холбогдолтой ажил боллоо.

Багш С.Нарандэлгэр

2015-04-14

Их уншсан