“Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ ирэх бямба гаригт эхэллээ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд" энэ сарын 29-ний өдрөөс Мишээл Экспо худалдааны төвд болж байна.
Энэ өдрүүдэд "Монгол хүнс-органик хүнс-2015", "Алтан намар-2015" ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.
Технологийн дээд сургуулийн сүү боловсруулах үйлдвэр 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ намрын ногоон өдрүүдэд оролцож байна.
Намрын ногоон өдрүүдийн арга хэмжээнд зориулж сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, сурталчилгаанд оролцсон ажилтнууд, багш нар, оюутан сурагчиддаа баярласнаа илэрхийлье.