Хүнс, тенхологийн политехник коллежийн сурагцагчдыг шатрын спортод дур сонирхолтой болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх, бие биенээсээ суралцах боломжийг олгох зорилгоор ХУТ-ийн багш Ш.Отгондалай санаачлан ТТТ-ийн багш багш Д.Энхбат, БУТ-ийн багш С.Долгорсүрэн гартай хамтран ШАТРЫН ДУГУЙЛАН хичээллүүлж эхэллээ. Дугуйланд ХТПК-ийн 1-р ангийн суралцагчид хамрагдах ба 7 хоногт 2 удаа хичээллэнэ. Шатрын спотр нь бүртгэх, төлөвлөх, тооцоолох, сонгох, судлах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах зэрэг сэтгэн бодох ур чадваруудыг нэмэгдүүлдэг оюуны спорт юм. Тархины үйл ажиллагаа сайжирч, оюун санаа нь сэргэн, ямар ч асуудлыг олон талаас нь харж шинждэг, ухаарч ойлгодог, оюунлаг иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулан гэдэгт итгэж байна.
Мэдээллийн эх сурвалж: багш Ш.Отгондалай