“Шинэ ертөнц” ном уншигчдын клуб 2016-2017 оны шинэ хичээлийн жилийн нээлтээ “Номын баярын өдөр”-ийг тэмдэглэж нээлээ. “Номын баярын өдөр” арга хэмжээнд бидний урилгаар МУГЖ Х.Болормаагийн дуулсан “Намрын өнгө орлоо ээжээ”, Хурд хамтлагийн “Тоотой санагдах юм”, МУСТА Б.Болдбаатарын “Нутгаа санаад уйлдаг сэтгэл” дуучин Э.Төрмандахын “Сайхан” О.Баянмөнхийн “Нутагтаа ирлээ хүү чинь” “Хайр буруугүй” “Цэцгэнд төөрсөн эрвээхий”,”Саран- хэ” зэрэг олон сайхан дууны үгийг бичиж, ард олныхоо сонорт хүргэсэн, МУСТА, Азийн шилдэг өргөмжлөлт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэв мөн Хятад-монголын соёлын элч яруу найрагч, сэтгүүлч С.Батгүр нар хүрэлцэн ирж сурагчдын асуусан олон асуултанд хариулж нөхөрсөг уулзалт хийлээ.
Мэдээллийн эх сурвалж багш Б.Сэржмядаг