1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “ОЮУТНЫ КЛУБЫН НЭЭЛТ” БОЛЛОО.

Технологийн дээд сургуулийн оюутнуудын мэргэжлийн болон сайн дурын клубуудын үйл ажиллагааг сургуулийн зүгээс бодлогоор дэмжин хөгжүүлж байна. Үүний үр дүнд оюутнууд хүсэл, сонирхолоороо нэгдэн баг хамт олноороо хөгжиж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Технологийн Дээд Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн Оюутны клубын нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 14-нд хичээлийн “Б” байрны VI давхар “Соёлын заал”-д боллоо.

 

Оюутны клубын зорилго нь оюутнуудын сурах идэвхийг дэмжих, мэргэжилдээ дур сонирхолтой болгох, дадал эзэмшихэд чиглэгдэнэ.

 

Оюутны клубын нээлтэнд Технологийн дээд сургуулийн I-IY ангийн оюутнууд, ХТПК-ийн ТБОС-ын оюутнууд идэвхтэй оролцож, сонирхсон клубдээ бүртгүүлж, сургуулийн номын үзэсгэлэнг үзэж танилцлаа.

 

Хөтөлбөр

 

Үйл ажиллагаа

Хугацаа

Хариуцах эзэн

1

Сургуулийн сүлд дуу

3 минут

ХИ 2а анги Далайцэрэн

ХИ 3б анги С.Маналсүрэн

2

Нээлтийн үг

3 минут

Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч Н.Чимэгээ

3

“Судлаач оюутан” клубын танилцуулга

7 минут

Багш П.Өлзий-Орших

Багш О.Энхзул

4

“Nutrition” клубын танилцуулга

7 минут

Багш Б.Тамир

Багш Ж.Должин

Багш Б.Энхцэцэг

5

“Залуу инженерүүд” клубын танилцуулга

7минут

Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа

6

“Nutrition” клубын бүртгэл

Үйл ажиллагааны 30 минут

Багш Ж.Должин

7

“Судлаач оюутан” клубын бүртгэл

Багш Б.Энхцэцэг

8

“Залуу инженерүүд” клубын бүртгэл

Багш П.Алтанцэцэг

9

Номын танилцуулга

Үйл ажиллагааны 30 минут

Номын санч Ш.Оюунчимэг

Багш П.Байгалмаа

Лаборант Д.Энхсүрэн

10

Хаалт

3 минут

Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа

 

 

Их уншсан