1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХТПК-н 1-р ангийн суралцагчдын дунд Мэдээлэл зүй хичээлээр “АСТ” тэмцээн зохион байгуулагдлаа.

“АСТ” тэмцээн нь 2016.12.15–ны өдрийн 14:00 цагт “Соёлын танхим”-д зохион байгуулагдлаа. Тэмцээн нь суралцагчдад багаар ажиллах, мэдээлэл зүйн хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах, хичээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилготойгоор зохион байгууллагдсан бөгөөд нийт 6 (тогооч-1а, тогооч-1г, тогооч-1д,    ТНБ-1а, Тоног-1а, ХД-1а) багийн  35 суралцагч оролцлоо. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилтэй харьцуулахад суралцагчдын багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, ярих, сэтгэх, жүжиглэх чадваруудад ахиц гарсан байна. Мөн багуудын хувцаслалт, тэмцээнд бэлтгэсэн байдал сайн байлаа. Тогооч-1д, Тоног-1а ангиудын жүжигчилсэн тоглолт, ХД-1а ангийн суралцагчдын зохиосон шүлэг бусад багуудын мэндчилгэээтэй харьцуулахад суралцагчдын авьяас чадвар жүжиглэлт, өнөөгийн нийгмийн мэдээллийн технологийн хэрэглээг харуулсан нь онцлог мэндчилгээ байлаа. 

 

 

 Тэмцээний үйл явцаас дурдвал:

Тэмцээн нь нийт 5 үе шаттай явагдсан бөгөөд, шат тус бүр үнэлгээ авч үнэлгээний нийлбэрээр шалгаруулсан. Тэмцээний шүүгчээр химийн багш Б.Цэцэгсүрэн, газарзүйн багш Б.Мөнхболор нар ажиллаа. Багуудын даалгавруудыг хугацаа, гүйцэтгэлээс хамааруулж дүгнэсэн.

  • 1-р шат: Багуудын мэндчилгээ
  • 2-р шат: Багийн гишүүдийн дунд мэдээлэл зүйн хичээлийн агуулгын хүрээнд асуулт хариултын тэмцээн /асуулт тус бүр 15сек нийт 5 асуулт /
  • 3-р шат: Багаараа үгийн сүлжээ бөглөх тэмцээн. Зөв хариулт бүр 1 оноо авсан. /даалгавар гүйцэтгэх хугацаа 3 минут/
  • 4-р шат: Багуудын дунд компьютер ашиглан даалгавар гүйцэтгэх тэмцээн. Багийн гишүүн тус бүр 2 минутын хугацаанд өгөгдсөн даалгаврын тодорхой хэсгийг гүйцэтгэж багийн гишүүн бүр оролцосноор даалгаврыг гүйцэтгэлээ..
  • 5-р шат: Нийт суралцагчдын дунд АХА тэмцээн зохиосон бөгөөд сүүлийн 5-н суралцагч тус бүр 5, 4, 3, 2, 1 оноо тус тус багтаа  оноо авсан.

 

  • Энэ удаагийн тэмцээнд хэвлэлийн дизайнч-1а мэргэжлийн анги орсон бөгөөд өөрсдийн мэдлэг чадвар мэргэжлийн бус ангиудтай харьцуулан дүгнэлт хийлээ. Тэмцээний нийт дүнгээр мэргэжлийн ангийн суралцагчид бусад ангиас онооны  илүүтэйгээр хошуучилсан бөгөөд дүн гарахад өөрсдийн нэрээ татан авч бусад ангиуддаа боломж олгосноор:   
    • 1-р байр Тогооч-1в анги
    • 2-р байр Тогооч-1а  анги
    • 3-р байр Тоног-1а анги тус тус эзэллээ. 

Тэмцээний үеэр:

 

 

 

 

 

 

Их уншсан