1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн 23 дахь удаагийн тэмцээн”- д Коосэн 3а ангийн суралцагч Н.Энхманлай 3-р шат буюу сүүлийн шатанд оролцох шилдэг 10 оролцогчийн 1-ээр шалгараад байна.

Япон хэлний багш Б.Мөнхтуяа   Монгол –Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн нэрэмжит “Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн 23 дахь удаагийн тэмцээн”- д сурагчдаа амжилттай  бэлтгэснээр  Коосэн 3а ангийн суралцагч Н.Энхманлай 3-р шат буюу сүүлийн шатанд оролцох шилдэг 10 оролцогчийн 1-ээр шалгараад байна. Тус илтгэлийн уралдааныг Монгол улсын ГХЯ, Япон улсын ЭСЯам зэрэг газрууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1-р шатанд сурагчдын зохион бичлэг /бичгээр/, 2 –р шатанд ярилцлагын хэлбэрээр шилдэгүүдийг шалгаруулсан байна. 

Уралдааны хүрээнд Коосэн ахлах сургуулийн 2-3-р ангийн сурагчдын дунд “ 10 жилийн дараах би” зохион бичлэгийн уралдааныг Япон хэлний багш Б.Мөнхтуяа, Монгол хэлний багш М.Өнөржаргал нар хамтран /9.25-10.10-нд/ 2 үе шаттай явуулж, шилдэг сурагчдын бүтээлийг шалгаруулсан байна.

Илтгэлийн 3-р шатны шалгаруулалт 2017.11.05-нд Монгол-Японы төв дээр болох ба оролцогч Коосэн 3а ангийн сурагч Н.Энхманлайдаа амжилт хүсье.

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: багш М.Өнөржаргал

Их уншсан