ХУД-ийн 41-р цэцэрлэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг тохиолдуулан, 2017 оны 5-р сарын 1-ний билигт сайн өдөр Технологийн Дээд Сургуулийн дэргэдэх “Ном хүч” клубийн ах эгч нараас нь тус цэцэрлэгийн Бага “А” бүлгийн бяцхан дүү нартаа ирээдүйн мэдлэг оюунд нь хувь нэмэр оруулахаар 50 ширхэг ном бэлэглэлээ. Мөн энэ үеэр Технологийн Дээд Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын гавьяат багш Б.Барамсай тус цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсэж, “Хүндэт өргөмжлөл” гардуулсан байна.
Нийгмийг уриалан гэгээлэг сайхан ажил зохион байгуулсан “Номын хүч” клубын оюутан залуустаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Мэдээллийн эх сурвалж: нийгмийн ажилтан Т.Мөнхбаатар