1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“БАЙГАЛИЙН НӨӨЦ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж




Улаанбаатар                                                                                                                                                           2016-09-23  
                                                 

Хурлын зорилго:
Хүнсний аж үйлдвэрийн хөгжил, хүнсний нөөц, хүнсний бодит хэрэглээ, шимт чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар хийж буй судалгааны ажлыг олны хүртээл болгох, практик ач холбогдол бүхий шинэ санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
 
Хурал явагдах хугацаа:
“Байгалийн нөөц-бидний ирээдүй” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2016 оны 11-р сарын 11-ны өдрийн 1400 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “А” байрны 112 тоотод болно.

Илтгэлийг хүлээн авах хугацаа:
Хуралд оролцогсод нь илтгэлийг 2016 оны 11-р сарын 07-ны дотор ТДС-ийн Хүнсний технологийн тэнхимд А-215 тоот өрөөнд ирүүлнэ.
Харилцах утас: 99021031, 99751520

Хурлын хамрах хүрээ:
Энэхүү оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Хоол, хүнсний салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутан, магистрантууд оролцоно.  

Илтгэлд тавигдах шаардлага:
•    Илтгэлийг “Arial” үсгийн фондоор, 12pt үсгийн өндөртэйгээр, А4-ийн 4-6 хуудсанд багтаан бичиж ирүүлнэ. Мөр хоорондын зай “1.5” байна. Бичмэл илтгэлийг flash диск, 10000 төгрөгийн хамт тогтоосон хугацаанд ирүүлнэ. Бүх оролцогчдод хурлын эмхэтгэл өгнө.

Шалгаруулалт:
Илтгэлийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан эхний 15 илтгэлийг хуралд хэлэлцүүлнэ. Бусад илтгэлүүд ханын хэлбэрээр тавигдах ба бүх илтгэлийг эмхэтгэлд оруулан хэвлэнэ.

Илтгэлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтээр дүгнэнэ. Үүнд:
•    Шинжлэх ухааны үндэслэл        
•    Практик ач холбогдол            
•    Илтгэх ур чадвар     

        


Хурал зохион байгуулагч: ТДС – ийн Хүнсний технологийн тэнхим

Их уншсан