1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“СИОН” илтгэл, мэтгэлцээний клубийн үйл ажиллагаа амжилттай явагдаж өнгөрлөө

“СИОН” клубээс гишүүн оюутнуудынхаа ярих, илтгэх чадварыг сайжруулах үүднээс сургуулиа сурталчлах цуврал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд клубийн гишүүд болох ХИ 3а ангийн оюутан Б.Батмөнх, ХИ 2а ангийн оюутан О.Мягмарнаран, Ө.Норовсамбуу, С.Бадрах нар 2017 оны 3 сарын 22-нд нийслэлийн 37-р сургуулийн 12-р ангийн сурагчидтай уулзаж Технологийн Дээд Сургуулийнхаа талаар танилцуулж ярилцлаа. Энэхүү ярилцлагаар тус сургуульд элсэлт авдаг мэргэжлүүд, хэрхэн элсэж орох талаар тайлбарлан таниулсан ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Оюутан суралцагчид та бүхэн тус клубт элсэн орж, мэтгэлцэх, илтгэх чадвараа сайжруулахыг хүсвэл мягмар гараг бүрийн 15.00 цагт А байрны 102 тоот ангид хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь,
харин ярьж байгаа бүхнаа дандаа мэдэж бай


Мэдээг бэлдсэн: П.Анхбаяр, М.Бямбажаргал

Их уншсан