2017 оны 10-р сарын 04нд буюу Дэлхийн багш нарын 21 дэх өдөр, Монголын багш нарын 49 дэх баярын өдрөөр Хүнс, технологийн политехник коллежийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч, монгол хэл, уран зохиолын багш И.Оюунчимэг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртэж мөн Хүнс, технологийн тэнхимийн исгэлтийн технологийн багш Б.Баярцэнгэл, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний тэнхимийн үйлчилгээний багш Б.Энхцэцэг нартаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсанд нь халуун баяр хүргэе.
Мэдээллийн эх сурвалж: Нийгмийн ажилтан И.Зулбадам