1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХУТ амжилт бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш нар сургуулийнхаа түүхт 50 жилийн ойг угтаж, 2014-2015 оны хичээлийн жилийн “Амжилт бүтээлийн үзэсгэлэн”-гээ 2015 оны 5-р сарын 15-нд ТДС-ийн хичээлийн “Б” байранд гаргалаа. Тус тэнхимийн хамт олон  өнгөрч буй хичээлийн жилд амжилт, бүтээл арвинтай ажиллалаа. ХУТ нь суралцагчдад хүний эрхэм нандин чанар төлөвшүүлэх, харилцааны өндөр ур чадвар эзэмшүүлэх, аливаад бие дааж хандах, идэвх санаачилгатай, урам зоригтой сурч, хөгжиж төлөвшин, зөв хүн болоход чиглэсэн олон ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн  ба энэ хичээлийн жилд шинээр “Эрхэмлэх 5 өдөр” аян, “Шинэ ертөнц” ном уншигчдын клуб, “Хөдөлмөрт бэлтгэх сургалт”, “Найзаа урья” хөтөлбөр зэрэг 10-аад ажлыг санаачлан хэрэгжүүлснийг хэлэхэд таатай байна. 

 

 

 

 

 

 

 

 Эх сурвалж: ХУТ-н эрхлэгч Ш.Отгондалай

Их уншсан