Мэргэжлийн сургуулиудын мэдээлэл технологийн багш нар болон компьютер, график дизайны чиглэлээр суралцдаг суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус олимпиад 2018.04.07-ны өдөр А-205, Б-307 тоот компьютерийн лабораториудад амжилттай явагдаж өнгөрлөө. Тус олимпиад нь багш, суралцагчдын сурах идэвхи санаачлагыг дэмжих, мэдлэгийн хүрээг тэлэх, сургуулиуд харилцан туршлага солилцох, мэдлэгээ сорих зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд
- Хүнс, технологийн политехник коллеж
- Техник технологийн политехник коллеж
- Үйлдвэр Урлалын политехник коллеж
- Монгол солонгосын политехник коллеж
- Барилгын политехник коллеж
- Өвөрхангай МСҮТ
- Дархан МСҮТ
- Дархан-УУЭХПК
- Налайх МСҮТ
- Увс аймгийн Улаангом политехник коллеж
- Булган МСҮТ
- Төв айсаг Эрдэнэ МСҮТ
- Орхон МСҮТ
- Орхон ХАА-МСҮТ гэсэн 14 сургуулийн 21 багш, 22 суралцагч оролцлоо.
- Олимпиад нь: Багш, суралцагч гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд ангилал тус бүр онол, ур чадварын мэдлэгээ сорьж өрсөлдсөн. Тус олимпиад нь багш нарын мэдээлэл технологийн ашиглалт, програмчлалын хэлний мэдлэг, англи хэл, хэрэглээний програмуудын ахисан түвшний мэдлэгийг шалгах, мультмедиа технологийг ашиглах чадвар, програмчлалын хэлний мэдлэгийн онол, ур чадварын мэдлэгийг сорьсон бол суралцагчдын хувьд хэрэглээний програмуудын ахисан түвний мэдлэгийг сорих, мультмедиа технологийг ашиглах чадвар, програмчлалын хэлний мэдлэгийн онол, ур чадварыг сорьсон бүтээлч байдлаар явагдлаа.
- Зохион байгуулалт: Сургууль тус бүрээс компьютерийн чиглэлээр суралцдаг 2-3 суралцагч, мэдээлэл технологийн багш нар оролцлоо.
-
- Багш, суралцагч тус бүр:
- Онол /30 минут/
- Ур чадвар /120 минут/ чиглэлээр явагдсан.
- Ур чадварын шалгалтын хувьд:
ü Багшийн төрөлд:
- Хэрэглээний програм ашиглалт баримт бичиг боловсруулалт, тооцоолол хийх, animation хийх
- Өгөгсөн нөхцлийн дагуу програмчлалын бодлого бодох
- Flash програм ашиглах
ü Суралцагчийн төрөлд:
- МS-Office хэрэглээний програмууд ашиглан даалгавар гүйцэтгэх
- Flash програм ашиглан зурганд animation өгөх
- C хэл ашиглан бодлого хийх
ü Олимпиадын шүүгчдээр :
o МУБИС-н МБУС, МЗ-н тэнхимийн зөвлөх багш Т.Уламбаяр
o МУБИС-н МБУС, МЗ-н тэнхимийн зөвлөх багш Ц.Баттогтох нар ажиллаа.
Багш суралцагчдын онол, ур чадварын олимпиад нэгэн зэрэг явагдсан бөгөөд шүүгчид багш суралцагчийн тус тусад нь дүгнэсэн. Олимпиадын дүнг танилцуулахын өмнө шүүгчид оролцогчдод хандаж цаашид анхаарах зүйл болон олимпиадын агуулгатай холбоотой зөвлөгөөнүүдийг өглөө. Хэлэлцүүлгийн дараа ХТПК-н сургалтын менежер С.Оюунсүрэн, БУТ-н эрхлэгч Д.Гармааханд болон шүүгчид багш, суралцагчдын дүнг танилцуулж, эхний байруудад шалгарсан багш, суралцагчдыг шагнах үйл ажиллагаа явагдаснаар олимдиадын үйл ажиллагаа өндөрлөлөө.
- Цаашид: Багш нарын хувьд програмчлалын бодлого бодох, хэрэглээний програмуудыг ахисан түвшинд ашиглах, код бичих тал дээр анхаарах, суралцагчдын хувьд програмчлалын бодлого болон хэрэглээний програмуудыг ахисан түвшинд ашиглах, flash програмын ашиглалт дээр анхаарах хэрэгтэй байгааг хэллээ.
Олимпиадад оролцсон нийт багш, суралцагчдынхаа цаашдын ажил, үйлсэд нь өндөр амжилт хүсье.