1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Политехник коллеж, МСҮТ-үүдийн хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн багш нарын “УР ЧАДВАР-2015” улсын уралдаан боллоо.

Политехник коллеж, МСҮТ-үүдийн хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн багш нарын “УР ЧАДВАР-2015” улсын уралдаан нь Технологийн дээд сургуульд 2015 оны 4 сарын 1нд Хөдөлмөрийн яам, Техникийн болон Мэргэжлийн сургуулиудын холбоо, Тогооч нарын холбоотой хамтран амжилттай зохион байгуулагдлаа. Уралдааны үйл ажиллагааг Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, МУ-н мастер тогооч, зөвлөх инженер Т. Эрдэнэчимэг, Ирланд улсад болсон тогооч нарын олон улсын уралдааны хүрэл медальт Г. Мөнгөндолгион нар шүүлээ. Тус уралдаанд Технологийн дээд сургууль, Өмнөговь  Политехник коллеж, Ховд Хөгжил политекник коллеж, Өвөрхангай МСҮТ, Дархан МСҮТ, Архангай “Булган МСҮТ”-н багш, суралцагчид мэргэжлийн ур чадвараар амжилттай өрсөлдлөө.  Тэмцээний үйл ажиллагаа нь:

Багш, суралцагч тус бүр ур чадварын тэмцээнд дараах хөтөлбөрийн дагуу оролцлоо.

 

  • Онолын мэдлэг шалгах
  • Өгөгдсөн материалаар иж бүрдэл хоол хийх
  • Өгөгдсөн материалаар сийлбэр хийх 
  • Заасан хугацаанд өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэх ажилбаруудаар явагдлаа.

Үүнд:

Багш:

  • 1-р байр Б. Оюунжаргал /ТДС/
  • 2-р байр  Г. Энхтүвшин  / Ховд Хөгжил политекник коллеж /
  • 3-р байр  Д. Нямсүрэн  / Өвөрхангай МСҮТ /

Уран сийлбэрчээр Өмнөговь  Политехник коллежийн багш Н. Гэрэл

Суралцагч:

  • 1-р байр Г. Тэмүүжин / ТДС /
  • 2-р байр Б. Дашлхагва / Өвөрхангай МСҮТ /
  • 3-р байр С.Жаргалсүрэн / Ховд Хөгжил политекник коллеж / эзэллээ.

Тэмцээний дараа багш, суралцагчдад ур чадварын сургалт, хичээлийг Технологийн дээд сургуулийн дадлагын газар зохион байгууллаа.

 

 

 Эх сурвалж: С.Цэнд-Аюуш

 

 

 

Их уншсан