“Монгол хоол”-ны өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
ХҮҮТ-3а ангийн оюутнууд “Монгол хоол”-ны технологи хичээлийн хүрээнд сурч мэдсэн зүйлээ багш оюутнуудад тайлагнах, монголын уламжлалт хоол бүтээгдэхүүнийг сурталчлах, зан заншилаа сэргээх зорилгоор “Монгол хоол”-ны өдөрлөгийг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд тус ангийн 5-н баг монгол үндэстний хүндэтгэлийн шүүс зоог, бүхэл махан хоол, зууш салат, боов боорцог, цагаан идээгээр 30-н нэр төрлийн бүтээгдэхүүн хийж, багш ажилчид нийт оюутнуудад амталгаа явуулав.
Мөн оюутнуудын дунд монголын уламжлалт тоглоом шагай шүүрэх, сээр цохих, оньсон тоглоом эвлүүлэх зэрэг хөгжөөнт тэмцээнийг явуулж, бэлэг дурсгалын зүйлээр урамшууллаа.
ХҮҮТ-3а ангийн нийт оюутнууд идэвхи зүтгэлтэй, бүтээлчээр хандаж өдөрлөгийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргье.
Багш: Д.Цэрэндулам