Хүнс, технологийн политехник коллежийн 1-р ангиудын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн уралдааныг амжилттай зохион явууллаа. Тус уралдаанд нийт 9 ангийн 45 сурагч, 6 багш оролцсоноос 1-р байрыг Тоног цахилгаан-1а ангийн сурагч Тэлмүүн, 2-р байрыг тогооч -1г ангийн сурагч Д. Балдан, 3-р байрыг Тогооч -1в ангийн сурагч Т. Пүрэвсүрэн нар тус тус эзэллээ.
Мэдээллийн эх сурвалж: англи хэлний багш Я.Сүхээ