1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Ч.Оюун багш “Киев котлет” бэлтгэх үйлдвэр сургалтын үзүүлэх хичээлийг заалаа.

2016.03.23-нд Тогооч-2в ангид Шувууны махаар хоол хийх хичээлийн сэдвээр “Киев котлет” бэлтгэх үйлдвэр сургалтын  үзүүлэх хичээлийг  заалаа. Үйлдвэр сургалтын хичээлээр суралцагчдын онолын  мэдлэгийг бататган дадлагын хичээлтэй холбон мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх, технологи ажиллагааг суралцагч бүрээр бие даан хийлгэлээ. Үүнд:

  • Хөдөлмөр хамгаалалын зааварчилга, эрүүл ахуйн дүрэм мөрдөх
  • Ажлын байрны бэлтгэл хангах / Дүрэмт хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл/
  • Багшийн удирдлага дор “Киев котлет”-ийг  технологи ажиллагааны дагуу гүйцэтгэх /ажилбарын дараалaлыг гаргуулах, , эрсдлыг тооцох, мах халааслах техник ажиллагааг гүйцэтгэх, дулааны боловсруулалт хийх, гүйцэтгэлдээ үнэлгээ өгөх/
  • Ажлын байрны цэвэрлэгээ хийх гэсэн үндсэн ажилбаруудын дагуу сургалтын үйл ажиллагаа явагдлаа.

 

Тус хичээлд мэргэжлийн болон ерөнхий эрдмийн 14 багш суун туршлага судлан, суралцагчид бие даан ажиллах  ур чадвараа дээшлүүлсэн үр өгөөжтэй хичээл боллоо.

Хичээлийн явц:

 

 

 

 

Эх сурвалж багш: 

Их уншсан