Сурагчдын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, судалгааны ажил хийх арга барилд сургах, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 02 сарын 03 - ны өдөр ХТПК- ийн суралцагчдын дунд “ Шилдэг илтгэгч- 2017 “ уралдааны 1-р шатыг амжилттай зохион байгууллаа. Уралдааныг дээд боловсролын салбарын багш М.Бямбажаргал шүүн явуулав. Тус уралдаанд 17 сурагч илтгэл хэлэлцүүлснээс:
1-р байр Тогооч-2а ангийн сурагч А.Аялгуу “Гэр бүлийн хүмүүжил ба хүүхэд” Удирдагч багш Б.Сэржмядаг
2-р байр ТНБ-2в ангийн сурагч А.Уранчимэг “ Өсвөр үе ба ёс суртахуун” Удирдагч багш Ш.Отгондалай
3-р байр ТНБ-2б ангийн сурагч А.Лхагвасүрэн “Хэрхэн зөв хүн болж төлөвшөх вэ? “ Удирдагч багш М.Өнөржаргал
Тусгай байр ТНБ-2а ангийн сурагч Б.Баяржаргал “ Цаг ашиглалт ба амжилт” сэдвээр Удирдагч багш А.Баттуяа
тус тус байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Зохион байгуулсан багш нар:
Т.Мөнхбаатар, Б.Сэржмядаг, Ш.Отгондалай