1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Технологийн дээд сургуулийн “Номын хүч клуб” болон Оюутны холбооны оюутан зөвлөх багш нар “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ИРГЭД БАЙЯ” уриан доор “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д очиж экологийн боловсрол олгох сургалт семинарт хамрагдлаа.

2024.04.22-ны өдөр БОАЖЯ-ны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д  оюутан, багш нар очиж Монгол орны ховор амьтдын музей, цэнгэг усны загасны аквариум, болон сургалтанд сууж танилцан эх дэлхийгээ, унаган байгалиа хайрлаж ирсэн уламжлал, экологийн боловсролын талаар  мэдлэгээ тэлсэн онол, практик хосолсон сургалт боллоо.

Зөвхөн гарч буй хог хаягдлыг бууруулахаас эхлээд, байгальд ээлтэй амьдрахын тулд экологийн боловсролыг илүү анхаарах хэрэгтэй болжээ. 

Үнэхээр ч төвийн амьтны чихмэлийн музейгээр орсон хэдэн ч насны ямар ч хүн ховор амьтдын  амьд юм шиг үзмэрүүдтэй танилцаж, тэдний байгальд гүйцэтгэх үүргийг танин мэдэж, юуны учир яагаад ховордож байгаа талаарх мэдээллийг бодитой авсан.

Тухайлбал, нэг давхарт аквариум, музейн үзмэрүүд байх бөгөөд тэнд хууль бус анчдын гарт амиа алдсан баавгайн чихмэлээс эхлээд чоно, аргаль, хар сүүлт, шонхор зэрэг 100 орчим үзмэр байгаа талаар музейн хөтөч танилцууллаа.  Залуучууд, багачуудад тохирсон арга барил ашиглан байгаль орчны  мэдлэг, боловсрол олгох нь илүү үр дүнтэй байлаа.

Мэдээлэл бэлтгэсэн: Б.Гэрэлмаа

2024.04.23


Их уншсан