2017 оны 3-р сарын 23-эд Буянт ухаа спортын цогцолборт Хүнсний аж үйлдвэрийн ажилтан ажилчдын баярын өдрийг угтаж Монголын Хүнсчдийн Холбооны дэргэдэх Талх гурилан бүтээгдэхүүн болон Бялуу үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлөөс “Бялуу чимэглэх туршлага солилцох уралдаан”-ыг бялуу үйлдвэрлэгч гишүүн байгууллагуудын дунд зохион байгууллаа.
Тус уралдааны зорилго нь хүнсний салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тэднийг мэргэшүүлэх, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, ажил мэргэжлээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.
Бялуу чимэглэх туршлага солилцох уралдаанд 1 албан байгуулагаас 3 хүн 1 баг болон оролцсон. Уралдааныг дараах 3 төрлөөр зохион байгуулагдсан.
№ | Уралдааны нэр төрөл | Хугацаа | Орц найрлага, түүхий эд материал | Багаж тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэл (крем зуурагч, хэвнүүд г.м) | Багын гишүүдийн тоо | Сэдвийн нэр |
1 | Фондант ашиглан бялуу чимэглэх уралдаан | 120 минут | 31, 28,26 см (10,8,6 инч) хэмжээ бүхий 3 ширхэг кекс | Чөлөөтэй ашиглана | 3 | БИД ХҮНСЧИД |
2 | Амтлаг кремээр чимэглэх уралдаан | 20 минут | 40х60 см –ийн хэмжээтэй зөвхөн нэг жигнэлтийн кекс ашиглана. (кексний өндрийн хэмжээ хамаарахгүй) | Чөлөөтэй ашиглана | 3 | Баярын сэдвүүдээс сугална |
3 | Гэрийн даалгавар | Уралдаанд оролцох албан байгууллагууд өгөгдсөн сэдвийн дагуу амталгааны зориулалттай (хөөсөнцөр ашиглахгүй) үзүүлэнгийн бүтээл бэлтгэж “Бялуу чимэглэх туршлага солилцох” уралдаан эхлэх цагт бэлэн болгосон байна. | МОНГОЛ ЁС ЗАНШИЛ |
Хүнс технологийн политехник коллежийн Хүнс, технологийн тэнхимийн Талх, нарийн боовны мэргэжлийн багш Т.Дэлгэрмаа, Ж.Даваахүү, Д.Отгонжаргал нар тус тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр 2-р байр эзэлж, мөнгөн медлалийн эзэд боллоо.
Тэмцээнд оролцоход туслаж дэмжсэн сургуулийн удирдлага, хамт олондоо талархал илэрхийлье.
Мэдээллийн эх сурвалж: ХҮТ-н эрхлэгч Б.Гэрэлчулуун