2016 оны 12-р сарын 07-нд “Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи” мэргэжлийн ангийн оюутнуудын дунд тэдний онолын мэдлэгт тулгуурлан мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор талх чихэр, нарийн боовны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг Хүнсний технологийн тэнхимзохион байгууллаа.
Ур чадварын тэмцээнд ХҮТЭА-3а, ХҮҮТ-3а ангийн “Cherry” (ХҮТЭА-3а), “Classiс cake” (ХҮТЭА-3а), “Cake” (ХҮҮТ-3а) багууд оролцож, өөрсдийн ур чадвар, мэдлэгийг сорилоо.
Тэмцээний үйл ажиллагаанд дараах даалгавруудыг багтаасан болно. Үүнд:
Энэ удаагийн тэмцээнд бүх багуудад нэг ижил зуурмагаар бүтээгдэхүүн (эклер) хийх гэрийн даалгавар өгөв.
Түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийх даалгаврын хүрээнд оюутнууд гурил, гоймонгийн хүчиллэг, талхны сийрэгжилт тодорхойлох ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тэмцээний үйл ажиллагааг тэнхимийн эрхлэгч Я.Баярхүү, багш С.Нарандэлгэр, Б.Энхтуул нар шүүв.
Тэмцээнд багууд амжилттай оролцож, “Cherry” баг тэргүүн байрыг эзлэв.
“Cake” баг
“Classiс cake” баг
Тэмцээнд идэвх зүтгэлтэй оролцсон багууд болон хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Хүнсний технологийн тэнхим