Дэлхийн Тогооч нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу тогооч нарын олон улсын ур чадварын тэмцээн” БНХАУ-ын Нинбо хотноо 2018 оны 10-р сарын 26, 27-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээний 8 төрөлд 16 орны 118 залуу тогооч өрсөлдсөн бөгөөд Монгол улсыг төлөөлж 10 залуу тогооч 4 төрөлөөр оролцжээ. Үүний 3 төрөлд нь монголын төлөөлөгчид 1 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ.
Суралцагчдын амжилтаас:
А. Амартүвшин-Мөнгөн медаль ХТПК
У. Цолмонбаатар-Хүрэл медаль ХҮДС-МСҮТ
Б. Билгүүн-Хүрэл медаль ХҮДС-МСҮТ
Б. Дагвасүрэн-Хүрэл медаль ХТПК
Л. Чибаяр-Хүрэл медальХТПК
О. Цэнгүүн-Хүрэл медаль Ахлах тогооч академи
Д. Гэрэлсүрэн-Хүрэл медаль ХТПК
Б. Билгүүн, А. Амартүвшин- Хүрэл медаль ХТПК, ХҮДС-МСҮТ
У. Цолмонбаатар, Б. Дагвасүрэн-Хүрэл медаль ХТПК, ХҮДС-МСҮТ
Б. Бямбадорж, Б. Мөнх-Учрал-Хүрэл медаль Гүн-шим академи
Д. Гэрэлсүрэн-Хүрэл медаль ХТПК
Х. Мөнхзул /Налайх- МСҮТ/ ганцаарчилсан төрөлд тусгай байр тус тус хүртлээ.
Нинбо-2018 залуу тогооч нарын олон улсын ур чадварын тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлсэн Монголын Тогооч нарын холбооны удирдлагын баг болон арын алба, Монголын Мастер тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын тэмцээний В ангиллын шүүгч, МУ-ын мастер тогооч Р. Батбаатар, Олон улсын тэмцээний шүүгч, МУ-ын мастер тогооч Т. Гантөмөр, ХҮДС-ын МСҮТ-ийн хоол үйлдвэрлэлийн багш Д. Мөнхнасан, Налайх-МСҮТ-ийн хоол үйлдвэрлэлийн багш Мягмарсүрэн нарт ХТПК-ийн хамт олны өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлс, залуу тогооч нарын мэргэжлийн ур чадварыг ахиулах үйлсэд тань улам их амжилтыг чин сэтгэлээсээ хүсье!
ХТПК-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн эрхлэгч,
МУ-ын мастер тогооч, багш С. Цэнд-Аюуш