1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“ДЭМ ДЭМЭНДЭЭ” САЙН ҮЙЛСИЙН АЯН

ХИ 1А ангийн н.Мөнхбаяр ахлагчтай 2-р баг нь “Хүний хөгжил харилцааны ёс зүй, эрх зүй” хичээлийн хүрээнд “Дэм дэмэндээ“ сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Технологийн дээд сургуулийн ХИ 2А ангийн оюутан Батсайханы Цэрэндоржид амжилттай тусаллаа. Б.Цэрэндорж нь ясны хорт хавдараар өвчилсөн бөгөөд 1 өдрийн эмчилгээний төлбөр нь 50000 төгрөг юм. Энэхүү эмчилгээ цаашдаа амжилттайгаар үргэлжилвэл эрүүл болох магадлал өндөр юм. Ийм хүнд өвчин туссан найздаа бага ч болтугай тус хүргэхийг хичээж манай багийн хамт олон санаа бодлоо нийлүүлэн энэхүү аяныг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аяны хүрээнд ТДС-ын захирал,ажилтан, оюутан,коллежийн сурагчид идэвхтэйгээр оролцож тусалсанд талархая.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Их уншсан