Хүнс, технологийн политехник коллежийн 2-р ангиудын дунд англи хэлний олимпиадыг амжилттай зохион явууллаа. Тус олимпиадад нийт 14 ангийн 27 сурагч оролцсоноос 1-р байрыг тогооч-2а ангийн сурагч С. Тэмүүжин, 2-р байрыг тогооч -2а ангийн сурагч Т. Батмөнх, 3-р байрыг Коосен -2а ангийн сурагч Н. Бадамцэрэн нар тус тус эзэллээ.
Мэдээллийн эх сурвалж: багш Я.Сүхээ