Тус сургуулийн махны технологийн багш, ХААИС-ийн харьяа Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн докторант Нагааранз овогтой Чимэгээ “Ямааны мах, гүзээ боловсруулах технологи, усны идэвхийн судалгаа” сэдэвт Хөдөө аж ахуйн ухааны докторын (Ph.D) зэрэг горилов.
Багш Н.Чимэгээд Технологийн дээд сургуулийн захиргаа, багш хамт олон, нийт оюутнуудын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.