Технологийн дээд сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо.
Энэ хичээлийн жилд Технологийн дээд сургууль, Хүнс, технологийн политехник коллеж, “Коосен” технологийн төрөлжсөн сургалттай сургуульдаа олон зуун шинэ элсэгчдийг хүлээн авч анхны хонхон дууг эгшиглүүлсэн юм.
Технологийн дээд сургуулийн ерөнхий захирал, МУ-ын гавъяат багш, профессор Б.Барамсай шинэ хичээлийн жилийн ажиллагааг нээж үг хэлэв.
Оюутан, суралцагчид төрийн дуулалаа хамтдаа дуулав.
Коосэн хөтөлбөрийн анхны элсэгч шинэ хичээлийн жилийн эхний хонхыг цохиж байна.
Д. Түвшинжаргал