1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Техникчийн хөтөлбөр

Цахилгааны техникч

 

 

МЭРГЭЖЛИЙН НЭР: Цахилгааны техникч (IМ-3113-17)

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, цахилгаан тоног төхөөрөмжийн судалгаа хийхэд техникийн туслалцаа үзүүлэх, цахилгаан монтаж хийх, суурилуулах зураг төсөл гаргах, хүн хүч болон материал, зардлын тооцоо гаргах, техникийн асуудалд хяналт тавих, шинэ тоног төхөөрөмжийг шалгах, турших, суурилуулах, цахилгаан тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, тохируулах, засварлах зэрэг ур чадвар эзэмшинэ.  

ЭЛСЭГЧ:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн

 

 

СУРГАЛЦАХ ХУГАЦАА:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 3 жил
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн – 1.5жил

ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:

  • Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
  • Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
  • Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.

ТӨГСӨГЧ:

  • “Цахилгааны техникч” мэргэжлээр дипломын боловсрол эзэмшиж ТЕХНИКЧ-ийн дипломтой төгсөнө.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:

  • Барилга угсралтын компани, цахилгаан түгээх сүлжээний газар мэргэжлийн дагуух бүх төрлийн ажлыг гүйцэтгэхээс гадна цахилгаанчин, цахилгааны техникч гэх мэт албан тушаалд ажиллана.

ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ:

  • Цахилгааны техникч мэргэжлийн дипломтойгоор төгсөгч нь (ДУНД ШАТНЫ АЖИЛТАН) мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж болно. Эсвэл та ажлаа хийнгээ үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл....
  • Сургуулийнхаа бакалаврын боловсрол олгох сургалтанд ЭЕШ өгөхгүй шууд шатлан суралцах боломжтой. Бакалаврын сургалтанд “Цахилгаан хангамж, Цахилгааны инженер” мэргэжлүүдээс сонгож 2.5 жил суралцан дээд боловсролтой мэргэжилтэн болно.

СУРАЛЦАГЧИЙН ДАДЛАГА ХИЙХ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД

  • ТЭЦ 3
  • ТЭЦ 4
  • “Бадамлах дөл“ ХХК
  • “Арц суврага“ХХК
  • “ Тэсо” ХХК
  • “Өрнүүн энерги ”ХХК гэх мэт

Их уншсан