1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Техникчийн хөтөлбөр

Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн -техникч-технологич

 

 

МЭРГЭЖЛИЙН НЭР: Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник-технологич (IF-3142-20)

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлан, амьтны гаралтай түүхий эд материалыг үйлдвэрлэлийн жор технологийн дагуу боловсруулах, дэвшилтэт арга техник болон нарийн ажилбар, чимэглэл бүхий бүтээгдэхүүнийг зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан бэлтгэж хийх, бүтээгдэхүүний жор зохиож, төлөвлөгөө гаргах, материалын захиалга болон үйл ажиллагааны тайлан гаргах, үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.

 

 

ЭЛСЭГЧ:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн

СУРГАЛЦАХ ХУГАЦАА:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 3 жил
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн – 1.5жил

ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:

  • Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
  • Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
  • Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.

ТӨГСӨГЧ:

  • “Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник-технологич” мэргэжлээр дипломын боловсрол эзэмшиж ТЕХНИКЧ-ийн дипломтой төгсөнө.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:

  • Амьтны гаралтай түүхий эд боловсруулах чиглэлийн үйлдвэр (мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн...гэх мэт) аж ахуй нэгжүүдэд үйлдвэрийн мастер, ээлжийн технологич, ахлах технологич, оператор гэх мэт албан тушаалд ажиллана.

ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ:

  • Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник-технологич мэргэжлийн дипломтойгоор төгсөгч нь (ДУНД ШАТНЫ АЖИЛТАН) мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж болно. Эсвэл та ажлаа хийнгээ үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл....
  • Сургуулийнхаа бакалаврын боловсрол олгох сургалтанд ЭЕШ өгөхгүй шууд шатлан суралцах боломжтой. Бакалаврын сургалтанд 2.5 жил суралцана. Хүнсний үйлдвэрийн технологич, Хүнсний үйлдвэрийн технологи-эрүүл ахуйч, Хүнсний аюулгүй байдал мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой (ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ МЭРГЭЖИЛТЭН). Төгсөөд мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж болно. Эсвэл та ажлаа хийнгээ үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл....
  • Сургуулийнхаа магистрын сургалтанд шатлан суралцах боломжтой. Магистрын сургалтанд 1.5 жил сурна. Магистрын зэрэг, дипломтой төгсөнө.

СУРАЛЦАГЧИЙН ДАДЛАГА ХИЙХ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД

 

  • Монголын махны холбоо
  • “Мах Маркет” ХХК
  • “Хүнс Комплекс” ХХК
  • “Мөнхийнболор” ХХК
  • “Очирдагинас” ХХК
  • “Траст трейд” ХХК
  • Монголын сүүний холбоо
  • “Сүү “ ХК
  • “АПУ “ХК
  • “Мон сүү” ХХК
  • “Тесо” ХК
  • “Витафитинвест” ХХК гэх мэт

Их уншсан