1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Техникчийн хөтөлбөр

Үйлдвэрийн техникч

 

 

МЭРГЭЖЛИЙН НЭР: Үйлдвэрлэлийн техникч (IМ-3119-14)

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлан, үйлдвэрлэлийн эд анги, тоног төхөөрөмжийн зураг гаргах, угсрах, суурилуулах, ашиглалтанд оруулах, засвар үйлчилгээ хийх ур чадвар эзэмшинэ.  

 

ЭЛСЭГЧ:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн

 

 

СУРГАЛЦАХ ХУГАЦАА:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 3 жил
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн – 1.5жил

ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:

  • Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
  • Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
  • Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.

ТӨГСӨГЧ:

  • “Үйлдвэрлэлийн техникч” мэргэжлээр дипломын боловсрол эзэмшиж ТЕХНИКЧ-ийн дипломтой төгсөнө.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:

  • Монгол улсын тэргүүлэх салбар болон уул уурхай, барилга, зам, ХАА, боловсруулах бүх чиглэлийн үйлдвэрт мэргэжлийн дагуух бүх төрлийн ажлыг гүйцэтгэхээс гадна механикч, техникч гэх мэт албан тушаалд ажиллана.

ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ:

  • Үйлдвэрлэлийн техникч мэргэжлийн дипломтойгоор төгсөгч нь (ДУНД ШАТНЫ АЖИЛТАН) мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж болно. Эсвэл та ажлаа хийнгээ үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл....
  • Сургуулийнхаа бакалаврын боловсрол олгох сургалтанд ЭЕШ өгөхгүй шууд шатлан суралцах боломжтой. Бакалаврын сургалтанд 2.5 жил суралцана. Механик инженер, Хөргөлтийн инженер мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой (ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ МЭРГЭЖИЛТЭН).

СУРАЛЦАГЧИЙН ДАДЛАГА ХИЙХ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД

  • Бүх төрлийн хүнсний үйлдвэр

Их уншсан