1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Техникчийн хөтөлбөр

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний -техникч-технологич

 

 

МЭРГЭЖЛИЙН НЭР: Хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник-технологич (IF-3434-14)

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагааг зохион байгуулах, эрүүл ахуй, ариун цэвэр, чанарын стандартыг хангасан хоол үйлдвэрлэх, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, зааварчилгаа өгөх, хоол үйлдвэрлэлийн хэрэгжилтэд хяналт тавих, түүхий эдийн чанар шалгах, хадгалах, хоолны жор, норм тогтоох, орц, гарцын тооцоо хийх, шинэ төрлийн хоолны технологийг зохиомжлох, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.

 

 

ЭЛСЭГЧ:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн

СУРГАЛЦАХ ХУГАЦАА:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 3 жил
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн – 1.5жил

ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:

  • Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
  • Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
  • Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.

ТӨГСӨГЧ:

  •   “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник-технологич” мэргэжлээр дипломын боловсрол эзэмшиж ТЕХНИКЧ-ийн дипломтой төгсөнө.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:

  • Бүх төрлийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт (кафе, ресторан, зоогийн газар...гэх мэт) тогооч, ахлах тогооч гэх мэт албан тушаалд ажиллана.

ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ:

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник-технологич мэргэжлийн дипломтой төгсөгч нь (ДУНД ШАТНЫ АЖИЛТАН) мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж болно. Эсвэл та ажлаа хийнгээ үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл....
  • Сургуулийнхаа бакалаврын боловсрол олгох сургалтанд ЭЕШ өгөхгүй шууд шатлан суралцах боломжтой. Бакалаврын сургалтанд 2.5 жил суралцана. Хоол зүйч, Хоол үйлдвэрлэлийн технологич, Хүнсний үйлдвэрийн технологи-эрүүл ахуйч, Хүнсний үйлдвэрийн технологи гэсэн мэргэжлүүдээс сонгон суралцах боломжтой (ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ МЭРГЭЖИЛТЭН). Төгсөөд мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж болно. Эсвэл та ажлаа хийнгээ үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл....
  • Сургуулийнхаа магистрын сургалтанд шатлан суралцах боломжтой. Магистрын сургалтанд 1.5 жил сурна. Магистрын зэрэг, дипломтой төгсөнө.

СУРАЛЦАГЧИЙН ДАДЛАГА ХИЙХ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД

  • “Улаанбаатар” зочид буудал
  • “Баянгол” зочид буудал
  • “Сүнжин гранд” зочид буудал
  • “Эдельвайс” зочид буудал
  • “Blue sky” ресторан
  • “Palace” зочид буудал
  • “White house” зочид буудал
  • “Пума имперал” зочид буудал
  • “Чингис” зочид буудал
  • “Кемпински” зочид буудал

 

 

Их уншсан