1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Техникчийн хөтөлбөр

Барилга угсралтын техникч

 

 

МЭРГЭЖЛИЙН НЭР: Барилга, угсралтын техникч (IF-3112-16)

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, барилга угсралтын ажлын дэс дарааллыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, барилгын талбайн зохион байгуулалт хийх, үндсэн ба туслах материалын тооцоо гаргах, өдөр тутмын ажлыг удирдлагаар хангах, төмөр бетон хийцийн зураг унших, гангийн түүвэр хийх, арматурын хийц бэлдэх, угсрах, зуурмаг бэлтгэх тооцоог гаргах ур чадвар эзэмшинэ.  

ЭЛСЭГЧ:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн

 

 

СУРГАЛЦАХ ХУГАЦАА:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 3 жил
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн – 1.5жил

ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:

  • Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
  • Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
  • Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.

ТӨГСӨГЧ:

  • “Барилга, угсралтын техникч” мэргэжлээр дипломын боловсрол эзэмшиж ТЕХНИКЧ-ийн дипломтой төгсөнө.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:

  •  Барилга угсралтын компаниудад мэргэжлийн дагуух бүх төрлийн ажлыг гүйцэтгэхээс гадна мастер, талбайн дарга, зургийн техникч, угсралтын техникч гэх мэт албан тушаалд ажиллана.

ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ:

  • Барилга, угсралтын техникч мэргэжлийн дипломтойгоор төгсөгч нь (ДУНД ШАТНЫ АЖИЛТАН) мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж болно. Эсвэл та ажлаа хийнгээ үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл....
  • Сургуулийнхаа бакалаврын боловсрол олгох сургалтанд ЭЕШ өгөхгүй шууд шатлан суралцах боломжтой. Бакалаврын сургалтанд “Барилгын инженер” мэргэжлээр 2.5 жил суралцаж дээд боловсролтой мэргэжилтэн болно.

СУРАЛЦАГЧИЙН ДАДЛАГА ХИЙХ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД

  • “Хос-Бар“ ХК
  • “Гангар“ХХК
  • “ ЭС-ТИ-ЖИ” ХХК
  • “Боорчи ”ХХК
  • “Навтгар Хайрхан” ХХК
  • “Лаки ”ХХК гэх мэт

Их уншсан