1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Техникчийн хөтөлбөр

Мехатроникч

 

 

МЭРГЭЖЛИЙН НЭР: Мехатроникч (IF-3113-17)

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, үйлдвэрлэлийн газруудын тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх, автоматжуулсан тоног төхөөрөмжийн програмчлал дээр ажиллах, хөгжүүлэх, цахилгааны засвар үйлчилгээ хийх, электрон тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах зэрэг техник хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай ажиллагааг хангах ур чадварууд эзэмшинэ.  

ЭЛСЭГЧ:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн

 

 

СУРГАЛЦАХ ХУГАЦАА:

  • ЕБС төгссөн бүрэн дунд боловсролтой иргэн – 3 жил
  • МСҮТ төгссөн мэргэжлийн боловсролтой иргэн – 1.5жил

ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ:

  • Сар бүр 200000 төг-ийн тэтгэлэг авна.
  • Харин НДШ төлдөг, 45 нас хүрсэн бол тэтгэлэг авах боломжгүй.
  • Мэргэжлийн чиглэлээр улсын уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн тохиолдолд сургуулийн ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.

ТӨГСӨГЧ:

  • “Мехатроникч” мэргэжлээр дипломын боловсрол эзэмшиж ТЕХНИКЧ-ийн дипломтой төгсөнө.

ТӨГСӨГЧИЙН АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ ХҮРЭЭ:

  • Бүх төрлийн үйлдвэр аж ахуй нэгж газарт тоног төхөөрөмжийн техникийн засварчин, механикч, цахилгаанчин, засварчин, үйлдвэрийн программист гэх мэт албан тушаалд ажиллана.

ШАТЛАН СУРАЛЦАХ БОЛОМЖ:

  • Мехатроникч мэргэжлийн дипломтойгоор төгсөгч нь (ДУНД ШАТНЫ АЖИЛТАН) мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж болно. Эсвэл та ажлаа хийнгээ үргэлжлүүлэн суралцахыг хүсвэл....
  • Сургуулийнхаа бакалаврын боловсрол олгох сургалтанд ЭЕШ өгөхгүй шууд шатлан суралцах боломжтой. Бакалаврын сургалтанд “Цахилгааны инженер, Механик инженер” мэргэжлүүдээс сонгож 2.5 жил суралцан дээд боловсролтой мэргэжилтэн болно.

СУРАЛЦАГЧИЙН ДАДЛАГА ХИЙХ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД

  • Бүх төрлийн хүнсний үйлдвэр
  • “Бадамлах дөл“ ХХК
  • “Арц суврага“ХХК
  • “ Тэсо” ХХК
  • “Өрнүүн энерги ”ХХК гэх мэт

Их уншсан