Хүнс, технологийн политехник коллежийн багш нарыг судалгааны арга зүйд суралцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцах туршлага судлах, шинэ санал санаачлагыг дэмжих, судалгаа шинжилгээний ажлыг урамшуулах, улсын уралдаанд оролцох багшийг сонгон шалгаруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг илтгэл” шалгаруулах уралдаан нь 2016.02.05-ны өдөр В байрны соёлын зааланд болж өнгөрлөө. Тус уралдаанд Хоол үйлдвэрлэл, Техник технологи, Хүнс үйлдвэрлэл, Байгалын ухааны тэнхимийн нийт 7 багш оролцсон бөгөөд “Багшийн хөгжил” сэдвийн хүрээнд илтгэлүүдээ хэлэлцүүллээ. Уралдаанд оролцогч багш нарт сургалтын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрт ажлын багаас “Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилт” “Багшийн хөгжил” гэсэн чиглэлүүдээр зөвлөгөө, зөмлөмж өглөө.
Зөвлөгөө өгөх үеэр:
Уралдаанд оролцсон багш нарын илтгэлийн сэдэв:
№ | Багш | Илтгэлийн сэдэв |
1 | Б.Пүрэвмаа | Багшийн хөгжилд гадаад хэлний мэдлэг чухал болох нь |
2 | Д.Батзул | Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сургалт явуулахад багшийн тулгамдамж буй асуудал |
3 | Т.Гэрэлмаа | Багшийн хөгжилд хувь хүний хандлага эерэг нөлөө үзүүлэх нь |
4 | Б.Сайнбаяр | Багшийн хөгжих чиглэлийг тодорхойлох |
5 | Д.Төмөрчөдөр | Мэдээлэл зүйн хичээлийн үнэлгээнд цахим технологи ашиглах |
6 | Ц.Цоодол | Багшийн хөгжлөөр суралцагчийг ухамсартай үйлд хөтлөх нь |
7 | Б.Баярцэнгэл | Исгэлтийн мэргэжлийн чадамжийг ахиулах боломжийн судалгаа |
8 | Н.Алтанчимэг | Ажлын байран дээр багш хөгжихөд тулгамдаж буй асуудлын судалгаа |
Тэмцээний явцаас:
Уралдааны шүүгчдээр :
Уралдаанд оролцсон багш нар шүүгчдийн нэгдсэн дүнгээр дараах байруудад шалгарлаа.
№ | Багш/Шүүгч | Байр |
1 | Ц.Цоодол | I |
2 | Н.Алтанчимэг | II |
3 | Д.Төмөрчөдөр | III |