1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГЫН ТАЙЛАН

2022 оны 9-р сарын 14-ний өдөр ХҮТЭА 3б, 3в ангийн оюутнууд болон магистрантууд эрүүл ахуйн мэргэжлийн дадлагын тайлан, мөн ХҮТЭА 3в ангийн 2 оюутан үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгааллаа.

Тухайн оюутнууд эрүүл ахуйн мэргэжлийн дадлагыг МХЕГ, НМХГ, нийслэлийн дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, “Ханбренд” ХХК, “АЦШ” ариун цэвэр эрүүл ахуйн лаборатори, “Өгөөмж архад” ХХК зэрэг байгууллагуудад 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.

Үйдвэрлэлийн дадлагыг “Эртний хүнс” ХХК, “Үлэмж” органик хүнсний үйлдвэрт хийсэн.

ХҮТЭА 3б, 3в ангийн оюутнууд болон магистрантууд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын тогтолцоо, эрүүл ахуйн шаардлагуудыг судалж онолын мэдлэгээ бататган мэргэжлийн дагуу ёс зүйтэй ажиллах, технологи, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах, хянах арга барилд суралцах зорилгуудыг биелүүлэн дадлагын тайланг амжилттай хамгааллаа.

Дадлагын хүрээнд оюутнууд мэргэжлийн хяналтын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, бичиг баримт боловсруулах, зөвлөмж боловсруулах, лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах зэрэг ажлуудыг мэргэжлийн байцаагч, технологич нартай хамтран гүйцэтгэж дадлага, туршилга хуримтлуулсан болно.

 

 

Тайлан бичсэн: багш О.Энхзул (Ph.D, дэд проф.)

Их уншсан