1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН “БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭНД БИДНИЙ ОРОЛЦОО” ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТ-СЕМИНАР БОЛЛОО.

2022 оны 11 дүгээр сарын 19-нд Технологийн Дээд Сургуулийн “Төгсөгчдийн уулзалт-семинар” амжилттай явагдлаа.

 Семинарын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Технологийн дээд сургуулийн төгсөгчид, ажил олгогч нарын зүгээс мэргэжил бүрийн сургалтын хөтөлбөр, төгсөгчийн загвар дээр өөрсдийн зүгээс саналаа өгч хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.

Үйл ажиллгаанд ахмад багш нар М.Мөнхцэцэг, С.Эрдэнэчимэг, А.Эрдэнэчимэг, Б.Энхтуул багш нар хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан.

 

Хөтөлбөрийн дагуу хийгдсэн ажлууд

 

Хариуцсан

Үйл ажиллагаа

1

ТДС-ийн оюутан: С.Маналсүрэн, Э.Далайцэрэн

Сургуулийн сүлд дуу

 

2

ТДС-ийн Ерөнхий захирал:

Б.Бат-Эрдэнэ

Уулзалт -семинарын нээлт

 

3

Ахмад багш: П.Алтанцэцэг

Уулзалт семинарт хүрэлцэн ирсэн төгсөгч, зочдод хүндэтгэлийн үг хэлсэн

4

Хүнс судлалын доктор багш:

П. Байгалмаа

Инженерийн тэнхимийн эрхлэгч:      

Б.Гэрэлмаа

ТДС-д хэрэгжүүлж буй бакалаврын хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга хийсэн

5

Багш: Б.Энхцэцэг, П.Алтанцэцэг, Б.Тамир

Технологийн дээд сургуулийн мэргэжил бүрийн хөтөлбөрүүд дээр цахимаар санал авах арга хэмжээг зохион байгуулсан

6

Багш: О.Энхзул, П.Өлзий-Орших, О.Оргил-Эрдэнэ

ТДС-ийн “Төгсөгчийн   загвар”-ыг хэлэлцүүлэн бичгээр санал авсан

7

Зохион байгуулах ажлыг багш: Б.Энхцэцэг, Б.Тамир, О.Энхзул, Д.Энхсүрэн, оюутнууд

Цайны завсарлага

 

8

Семинарын хөтлөгч М.Мөнхцэцэг /ахмад багш/

Уулзалт-семинарын хэлэлцүүлэг явагдсан. Төгсөгчид бакалаврын хөтөлбөр болон төгсөгчийн загварт тусгах саналаа хэлсэн

9

Багш: Б.Тамир, Б.Гэрэлмаа

Төгсөгчдийн холбооны тэргүүнийг шинээр сонгох ажиллагаа явагдсан. Төгсөгчдийн холбооны тэргүүлэгчдээр ахмад, дунд, сүүлийн төгсөгчдөөс сонгосон. Үүнд:

  1. 2003 оны төгсөгч Б.Наранбаяр
  2. 2006 оны төгсөгч Т.Гэрэлмаа
  3. 2012 оны төгсөгч Э.Энхбаяр
  4. 2016 оны төгсөгч Д.Гантөр
  5. 2021 оны төгсөгч Б.Алтанцэцэг нар боллоо.

10

Семнарт оролцогчид

Дурсгалын зураг татуулах үйл ажиллагаа

Уулзалт-семинарын хаалт

 

Төгсөгчдийн уулзалт-семинарт оролцогчдодоо ажлын амжилт хүсье.

 

Мэдээ бэлтгэсэн: Багш Б.Гэрэлмаа /M.Sc/

2022.11.21

Их уншсан