1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ТДС-ийн багш нарын дунд Моодле платформ дээр хичээлийн хэрэглэгдэхүүнийг байрлуулах сургалтыг зохион байгууллаа.

Технологийн дээд сургуулийн багш нарын танхимд 2022.10.11-ний өдөр Моодле платформ дээр хичээлийн хэрэглэгдэхүүнийг байрлуулах сургалтыг Инженерийн тэнхим, багш О.Оргил-Эрдэнэ амжилттай зохион байгууллаа.

Агуулга:

  • Моодле цахим сургалтын системд категорчилсан тестийн сан үүсгэх
  • Үүсгэсэн тестийн санг олон төрлийн шалгалт авах хэлбэрүүдэд оруулах
  • Тестийн сангаас санамсаргүйгээр асуулт оруулах буюу оюутан тус бүрийн хувилбарууд өөр өөр байх сонголттойгоор оруулах
  • Хичээл хэрхэн оруулах шинэ хэрэгсэлүүдтэй (tools) танилцах
  • Моодле системд оюутныг нэмж оруулах, түтгэлзүүлэх, хасах ажилбаруудыг танилцуулах

Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн болон Инженерийн тэнхимийн багш нар хамрагдан, өөрсдийн ордог хичээлүүдийг баяжуулах, нэмж хөгжүүлэх, тест хэлбэрүүдийг өөрчлөх талаар арга туршлагаа солилцсон сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

 

Тайлан бичсэн: ИТ-ийн эрхлэгч Б.Гэрэлмаа /M.Sc/

Их уншсан