1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Манлайлагч оюутан гэж хэн бэ?” сэдэвт лекц зохион байгуулагдав.

С.Нарандэлгэр багштай Хүнсний үйлдвэрлэлийн технологи 3А ангийн хамт олон 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15.00 цагт хичээлийн А байрны 120 тоот танхимд ТДС-ийн оюутнуудад зориулан “Манлайлагч оюутан гэж хэн бэ?” сэдэвт лекцийг зохион байгуулав.

Оюуны хөгжлийн “Гэрэгэ”  клубын тэргүүн, “Амар оюуны хөрөнгө оруулалт” компаний сургагч багш М.Хатанзориг, 2 багшийн хамт уригдан ирж,  лекц уншив. Лекцэнд 80-аад оюутан суув.

М.Хатанзориг  нь манлайлагч оюутан гэж хэн бэ?, манлайлагч болоход юуг анхаарах,  манлайлагчид тавигдах шаардлагууд  зэрэг мэдээллүүдийг багтаасан маш сонирхолтой лекц уншлаа. 

Манлайлагчид дараах шаардлагууд тавигддаг болохыг оюутнууд ойлгож авлаа. Үүнд: мөрөөдөлтэй байх, амжилтад хүрэхийг зорих, өөрөө өөрийгөө удирдах, нүүрэмгий зоригтой байх, бусдад нөлөөлдөг байх, хувийн зохион байгуулалт сайн байх зэрэг орно.

Лекцийн явцад оюутнуудаас тухайн сэдэвтэй холбоотой асуултыг асууж, зөв хариулсан МИ-1А ангийн оюутан Д.Билгүүнбаатарт өөрийн сургалтын төвд 50% хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичиг олголоо.

С. Нарандэлгэр

Их уншсан