2024 оны 5 дугаар сарын 01-нд Технологийн дээд сургуулийн Хоол зүй, шим судлал, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи, Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлийн ангийн 22 оюутан Хоол зүй, шим судлалын багш Б.Энхцэцэг, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологийн багш Б.Тамир нарын хамт “Хангай милс” ХХК-ийн Хурх гурилын үйлдвэр, “Хүнс комплекс” ХХК-ийн Хиам, мах махан бүтээгдэхүүний үйлдвэр болон үйл ажиллагаатай танилцав.
Бидний хүсэлтийг хүлээн авч үйлдвэрээ танилцуулсан “Хангай милс” ХХК-ийн Хурх гурилын үйлдвэрийн технологич Д.Отгонбаяр, “Хүнс комплекс”-ХХК-ийн захирал Д.Оюунтуяа нарт талархан ажлын амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн: Хүнсний технологийн тэнхим