Манай сургууль 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн Япон улсын Kosen инженерийн хөтөлбөрт ЕБС-ийн IX анги төгсөгчдөөс элсүүлэн суралцуулж байна. Эдгээр суралцагчид 5 жилийн дараа инженер болох бөгөөд ирээдүйн ур чадвартай инженерүүддээ амжилт хүсье.
Тус сургуулийн удирдлагууд болон БСШУЯ-ны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Японы багш Тацуо Коидэ нар Kosen хөтөлбөрөөр суралцаж буй хүүхдүүдтэй уулзав. Тацуо Коидэ багш 50 жилийн түүхтэй Kosen сургалтын тогтолцоог нэвтрүүлэхийг зорьсон манай сургуулийн хамт олон, суралцагч оюутнуудад амжилт хүсэв.
ТДС-ийн ерөнхий захирал МУ-ын гавъяат багш Б. Барамсай Kosen хөтөлбөрт суралцагч хүүхдүүдийн хамт.
БНСУ-ын ЗГ-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн менежер доктор Ким сүү, мах боловсруулах үйлдвэр болон чанарын хяналтын лабораторитой танилцуулав.