Орчны эрүүл ахуйн шаардлагыг хангахад мэргэжлийн ангийн оюутнуудын бүтээлч санаачлагыг дэмжих, мэргэжлийн мэдлэг, ур чадварын хэрэглээний түвшинг үнэлэх зорилгоор эрүүл ахуйн мэргэжлийн өдөрлөгийг 11-р сарын 1-4-ны хооронд ХТИ 4а, ХҮТЭА 4а, ХИ3в ангийн оюутнуудын оролцоотой зохион байгуулав. 4 хоног үргэлжилсэн өдөрлөгийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн. Үүнд:
нийт 6 илтгэл хэлэлцүүлснээс ХҮТЭА 4а-ангийн М.Гантуяа, Р. Март нарын “Зүрх судасны өвчин ба хоол хүнсний зохистой хэрэглээ”, ХИ 3в ангийн Н.Нямдуламын “Микотоксины бохирдол ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарсан.
Мөн өдөрлөгийн хүрээнд “Хүнсний хор судлал” хичээлээр экскурс-семинарыг зохион байгуулж НЭМХ-ийн хор судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тус хүрээлэнгээс зохион байгуулсан номын өдөрлөгт оролцов. Мөн багш Б. Эркигүл МҮОНТ-ийн “Монголын мэдээ” нэвтрүүлэгт оролцож эрүүл ахуйн мэргэжлийн сургалтын талаар ярилцлага өглөө.
Мэдээлэлийг бэлтгэсэн: Хүнсний Технологийн тэнхэм